←Нүүр хуудас руу буцах

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 11 сарын 17

Энэхүү бодлого нь Хар дэвтэр гар утасны апп болон olzo.mn вэбсайтыг (цаашид «үйлчилгээ») ашиглах үед бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалж байгааг тайлбарлана. Үйлчилгээг «Хар дэвтэр баг» (цаашид «бид») үзүүлдэг бөгөөд Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн ажилладаг. Үйлчилгээ ашиглахтай холбоотой бусад нөхцөлийг Үйлчилгээний нөхцөл-өөс үзнэ үү.

Таны борлуулалт, бараа, өртөг үнэ зөвхөн танд харагдана

  • Борлуулалт, бараа, өртөг үнэ, үлдэгдэл, ашиг, зарлага, харилцагчийн зээлийн мэдээллийг зөвхөн тухайн дэлгүүрийн эзэн болон эзний эрх олгосон ажилтан харна. Ажилтан бүр юу харж, юу засахыг эзэн өөрөө тохируулна.
  • Бид эдгээр мэдээллийг бусад дэлгүүр, нийлүүлэгч, өрсөлдөгч, банк, татварын болон бусад байгууллага, зар сурталчилгааны компанид хэзээ ч өгөхгүй, худалдахгүй.
  • Хар дэвтэр багийн ажилтнууд таны бизнесийн мэдээллийг үздэггүй. Зөвхөн таны хүсэлтээр тусламж үзүүлэх, эсвэл техникийн алдаа, аюулгүй байдлын асуудлыг засах шаардлагатай үед хамгийн бага хэмжээнд хандана.
  • Таны мэдээллийг өөр хэн нэгэн харах цорын ганц нөхцөл бол: (1) та өөрөө хуваалцсан үед (жишээ нь банкинд илгээсэн борлуулалтын тайлан, хэвлэсэн баримт), эсвэл (2) шүүх, хууль сахиулах байгууллага Монгол Улсын хуульд заасан журмын дагуу албан ёсоор шаардсан үед. Хоёр дахь тохиолдолд хуулиар хориглоогүй бол бид танд урьдчилан мэдэгдэнэ.

1. Бидний цуглуулдаг мэдээлэл

1.1. Бүртгэлийн мэдээлэл

  • Таны болон ажилтнуудын утасны дугаар, нэр, эрх (эзэн, салбарын админ, худалдагч г.м.)
  • Дэлгүүр/компанийн нэр, утас, үйл ажиллагааны чиглэл, салбарууд; оруулсан бол улсын бүртгэлийн дугаар
  • Нууц үг ашигладаг бол зөвхөн буцааж тайлах боломжгүйгээр шифрлэсэн (bcrypt hash) хэлбэрээр хадгална

1.2. Бизнесийн мэдээлэл (таны оруулсан)

  • Бараа, үнэ, өртөг үнэ, үлдэгдэл, тооллого, шилжүүлэг
  • Борлуулалт, буцаалт, борлуулалтын засварын түүх, зарлага
  • Засвар үйлчилгээний захиалга (авто засварын дэлгүүрт)

1.3. Таны харилцагчдын мэдээлэл

Зээлээр худалдах, засвар үйлчилгээ бүртгэх үед та харилцагчийн нэр, утас, зээл/төлөлт, машины улсын дугаар зэргийг оруулж болно. Энэ мэдээллийг та өөрийн бизнесийн зорилгоор эзэмшдэг, бид зөвхөн танд зориулж хадгалж өгдөг. Харилцагчийн мэдээллийг оруулахдаа тухайн хүний зөвшөөрлийг авах үүрэг танд байна.

1.4. Техникийн мэдээлэл

  • Мэдэгдэл (push) илгээх төхөөрөмжийн токен
  • Аппын хэрэглээний товч бүртгэл: аль дэлгэц нээсэн, ямар алхам хийсэн (жишээ нь «бараа нэмсэн»). Үүнд борлуулалтын дүн, барааны нэр, харилцагчийн мэдээлэл ордоггүй
  • Серверийн лог: IP хаяг, хүсэлтийн цаг, алдааны мэдээлэл (аюулгүй байдал, алдаа засах зорилгоор)

1.5. Зураг

Барааны зураг санамсаргүй урт нэртэй холбоосоор хадгалагдана. Холбоосыг мэдэхгүй хүн зургийг олох боломжгүй ч холбоос бүхий хэн ч нээж болох тул барааны зураг болгон хувийн болон нууц мэдээлэл агуулсан зураг бүү оруулаарай.

1.6. Төхөөрөмжийн зөвшөөрөл

  • Камер, зургийн сан — барааны зураг авах, баркод уншуулах
  • Bluetooth — шошго, баримтын принтер холбох. Android дээр Bluetooth төхөөрөмж хайхад байршлын зөвшөөрөл шаардлагатай байдаг ч бид таны байршлыг цуглуулдаггүй
  • Face ID / хурууны хээ — аппыг түгжих. Энэ нь зөвхөн таны утсан дотор шалгагдаж, бидэнд ирэхгүй
  • Бид микрофон, харилцагчийн жагсаалт (contacts), байршлын мэдээлэл цуглуулдаггүй

2. Мэдээллийг ашиглах зорилго

  • Борлуулалт, бараа, үлдэгдэл, тайлан зэрэг үйлчилгээг үзүүлэх
  • Утасны дугаараар нэвтрэлт баталгаажуулах, бүртгэлийг хамгаалах
  • Өдрийн борлуулалтын тойм, үлдэгдэл дуусах, эрх дуусах зэрэг мэдэгдэл илгээх
  • Сарын эрхийн төлбөр тооцох, найз урих урамшуулал олгох
  • Тусламж үзүүлэх, алдаа засах, аюулгүй байдлыг хангах
  • Апп хэр ойлгомжтой байгааг нэгтгэсэн (хувь дэлгүүрээр бус) байдлаар судалж сайжруулах

Бид таны мэдээллийг зар сурталчилгаанд ашигладаггүй, худалдахгүй.

3. Үйлчилгээ үзүүлэхэд оролцдог гуравдагч этгээд

Үйлчилгээг ажиллуулахын тулд дараах үйлчилгээ үзүүлэгчдийг ашигладаг. Тэд зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг авна:

  • verify.mn — утасны дугаар баталгаажуулах (таны утасны дугаар)
  • QPay — сарын эрхийн төлбөр (нэхэмжлэлийн дүн, дугаар). Карт, дансны мэдээлэл тань QPay болон банкин дээр боловсруулагдах ба бидэнд ирэхгүй
  • Google Cloud — сервер, барааны зураг, нөөц хуулбар, лог хадгалах
  • Expo, Google Firebase — утсанд мэдэгдэл (push) хүргэх. Мэдэгдлийн бичвэрт өдрийн борлуулалтын нийт дүн зэрэг орж болно
  • Google Analytics (Firebase) — апп, вэбсайтын хэрэглээг нэгтгэн хэмжих (аль дэлгэц нээгдсэн, апп хэдэн удаа ашиглагдсан, төхөөрөмж, ойролцоо байршил). Таны нэр, утасны дугаар, дэлгүүрийн борлуулалт, бараа, үнэ Google руу илгээгдэхгүй

Таны мэдээлэл Монгол Улс болон Google Cloud-ийн Ази дахь дата төвүүдэд байрлах серверт хадгалагдана.

4. Банкны зээлийн тайлан

Дэлгүүрийн эзэн апп дотроос борлуулалтын тайлан үүсгэж, банкинд өгч болно. Тайлан бүр баталгаажуулах код, QR-тай бөгөөд кодыг мэдэх хүн olzo.mn дээр тайлангийн хураангуйг (компанийн нэр, бүртгэлийн дугаар, хугацаа, борлуулалтын нийт дүн, үлдэгдлийн өртөг) харж, жинхэнэ эсэхийг шалгана. Харилцагчийн нэр, зээл, ажилтны мэдээлэл тайланд ордоггүй. Тайлан 90 хоног хүчинтэй бөгөөд эзэн хүссэн үедээ хүчингүй болгож болно. Тайланг хэнд өгөхийг зөвхөн та шийднэ.

5. Мэдээллийг хамгаалах

  • Апп, сервер хоорондын бүх холболт шифрлэгдсэн (HTTPS/TLS)
  • Дэлгүүр бүрийн мэдээлэл тусдаа бөгөөд нэг дэлгүүр нөгөөгийнхийг харах боломжгүй
  • Ажилтан бүрийн эрхийг эзэн тохируулна; борлуулалт засвал хэн, хэзээ зассаныг бүртгэнэ
  • Өдөр бүр нөөц хуулбар авч, нийтэд хаалттай хадгална
  • Аппыг Face ID / хурууны хээгээр түгжих боломжтой

6. Хадгалах хугацаа ба устгах

  • Бүртгэл идэвхтэй байх хугацаанд мэдээллийг хадгална. Сарын эрх дууссан ч таны мэдээлэл устахгүй
  • Утас баталгаажуулах түр бүртгэлийг 7 хоногийн дараа устгана
  • Бүртгэлээ устгахыг апп доторх Тохиргоо цэснээс эсвэл olzo.mn/delete-account хуудаснаас хүсэж болно. Бид хүсэлтийг таны утсаар холбогдож баталгаажуулаад 7 хоногт шийдвэрлэж, бүртгэлийг хаана. Дэлгүүрийн мэдээллийг 30 хоногийн дотор устгах ба өдөр тутмын нөөц хуулбараас дараагийн 30 хоногт автоматаар арилна
  • Хуулиар хадгалах шаардлагатай мэдээллийг хуульд заасан хугацаанд хадгалж болно

7. Таны эрх

  • Өөрийн мэдээллийг харах, засах
  • Мэдээллийнхээ хуулбарыг гаргуулахаар хүсэлт гаргах
  • Бүртгэл, мэдээллээ устгуулах
  • Мэдэгдэл хүлээн авахаас утасныхаа тохиргоогоор татгалзах
  • Хувийн мэдээлэлтэй холбоотой гомдлоо бидэнд, эсвэл Хүний эрхийн үндэсний комисс зэрэг холбогдох байгууллагад гаргах

8. Вэбсайт, cookie, Meta Pixel, Google Analytics

Хар дэвтэр апп дотор зар сурталчилгааны tracking ашиглахгүй. Аппыг сайжруулах зорилгоор Google Analytics (Firebase) хэрэглээний нэгтгэсэн статистик (дэлгэц, хэрэглээний давтамж, төхөөрөмжийн төрөл) цуглуулна; энэ нь зарын таних тэмдэг (IDFA) ашиглахгүй.

Вэбсайт дээр мөн Google Analytics ажиллаж, үзсэн хуудас, хөтөч, төхөөрөмж, cookie таних тэмдгийг Google руу илгээнэ.

Манай вэбсайт (olzo.mn) дээр Meta (Facebook)-ийн Pixel ашигладаг. Та сайтын хуудас үзэх эсвэл апп татах хуудаснаас App Store, Google Play руу шилжих үед хуудасны хаяг, хөтөч болон төхөөрөмжийн мэдээлэл, IP хаяг, cookie таних тэмдэг Meta руу илгээгдэнэ. Үүнийг зөвхөн манай зар сурталчилгааны үр дүнг хэмжих, зараа тохиромжтой хүмүүст хүргэхэд ашиглана. Таны дэлгүүрийн борлуулалт, бараа, өртөг үнэ Meta руу хэзээ ч илгээгдэхгүй. Банкны тайлан баталгаажуулах хуудсанд Pixel ажиллахгүй.

Та хөтчийнхөө тохиргооноос cookie-г хааж, эсвэл Facebook-ийн зарын тохиргооноос (Ad preferences) ийм зарыг хязгаарлаж болно.

9. Насанд хүрээгүй хүмүүс

Үйлчилгээ нь бизнес эрхлэгчдэд зориулагдсан. 18 нас хүрээгүй хүн бүртгэл үүсгэх ёсгүй.

10. Бодлогын өөрчлөлт

Бодлогод өөрчлөлт оруулбал энэ хуудсанд шинэчилсэн огноог тавина. Таны мэдээлэлд хамаарах чухал өөрчлөлтийг апп доторх мэдэгдлээр урьдчилан мэдэгдэнэ.

11. Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү:

Имэйл: blacknotebook.mongolia@gmail.com

Утас: +976 9336 3393