ЗӨВЛӨГӨӨ • АВТО ЗАСВАР
Авто засварын программ сонгохдоо юу шалгах вэ?
Ерөнхий дэлгүүрийн POS нь засварын газрын ажлыг бүрэн хамардаггүй: машин, механик, ажлын хөлс, захиалгын төлөв гэж дэлгүүрт байдаггүй зүйлс бий. Программ сонгохоос өмнө доорх асуултуудыг асуугаарай.
Шалгах 9 зүйл
- Машиныг улсын дугаараар бүртгэж, засварын түүхийг харуулдаг уу?
- Захиалгыг төлөвөөр (хүлээгдэж / хийгдэж / дууссан) хянадаг уу?
- Сэлбэг ба ажлын хөлсийг нэг захиалгад хамт тооцдог уу?
- Захиалга дуусахад сэлбэг нөөцөөс автоматаар хасагддаг уу? Дуусах дөхсөнийг сануулдаг уу?
- Механикийг захиалгад оноож болох уу?
- Ямар төхөөрөмж дээр ажилладаг вэ: компьютер, утас, таблет?
- Олон салбартай бол салбар бүрийг тусад нь харж болох уу?
- И-баримт гаргах шаардлагатай юу? Программ үүнийг дэмждэг үү?
- Үнэ сар бүр хэд, салбар нэмэхэд яаж өөрчлөгдөх вэ, монгол хэлээр дэмжлэг авч болох уу?
Хар дэвтэр эдгээрт хэрхэн хариулдаг вэ
- Машиныг улсын дугаар, марк, загвар, эзэмшигчээр нь бүртгэж, түүхийг нь харуулна — тийм.
- Захиалгын төлөв, механик оноох, оношилгоо бичих — тийм.
- Сэлбэг + ажлын хөлс нэг захиалгад, нөөцөөс автоматаар хасах, дуусах дөхсөнийг сануулах — тийм.
- iPhone, iPad, Android утас, таблет — тийм; компьютерийн программ — үгүй.
- Олон салбар — тийм.
- И-баримт автоматаар илгээх — одоогоор үгүй.
- Үнэ: 1–2 салбар 19,900₮/сар, салбар нэмэгдэхэд шатлалаар нэмэгдэнэ. Дэмжлэг: +976 93363393.
Хар дэвтэрийг ашиглаж эхлэх
Аппаа татаж бүртгүүлээд бизнесийнхээ төрлийг (дэлгүүр эсвэл авто засвар) сонгоно. Асуух зүйл байвал 93363393 дугаарт залгаарай.
Холбоотой
Шинэчилсэн: 2026-11-07