ЗӨВЛӨГӨӨ • ДЭЛГҮҮР
Жижиг дэлгүүрт ямар бүртгэлийн программ тохирох вэ?
Жижиг дэлгүүрт том ERP хэрэггүй, харин бараа хэд үлдсэн, өнөөдөр хэдийг олсон, хэн зээлтэй байгааг хурдан мэдэх хэрэгтэй. Сонголт хийхээс өмнө дэлгүүрийнхээ хэрэгцээг доорх жагсаалтаар шалгаарай.
Ямар төрлийн шийдэл байдаг вэ
- Цаасан дэвтэр, Excel — үнэгүй, гэхдээ үлдэгдэл, ашгийг гараар бодно.
- Компьютер, касс машинтай POS — том дэлгүүрт тохиромжтой, тоног төхөөрөмжийн зардалтай.
- Утас, таблетын апп — нэмэлт төхөөрөмжгүй, хаанаас ч хянана; жижиг, дунд дэлгүүрт тохиромжтой.
Шалгах зүйлс
- Бараагаа размер, өнгө зэрэг хувилбартай, баркодтой бүртгэж болох уу?
- Зарахад үлдэгдэл автоматаар хасагдаж, дуусах дөхсөнийг сануулдаг уу?
- Ширхэг, кг гэх мэт хэмжих нэгжийг дэмждэг үү?
- Зээлээр зарж, авлагаа хянаж болох уу?
- Өдрийн орлого, цэвэр ашиг, их зарагдсан барааг харуулдаг уу?
- Олон худалдагч, олон салбартай ажиллах уу?
- И-баримт хэрэгтэй юу?
- Сарын төлбөр хэд, монгол хэлтэй, дэмжлэгтэй юу?
Хар дэвтэр хэнд тохирох вэ
Гутал, хувцас, гоо сайхан, үнэт эдлэл, барилгын материал, хүнс, сэлбэг зэрэг жижиг, дунд дэлгүүр. Бараа бүртгэл (размер, өнгө, баркод, кг), POS борлуулалт, үлдэгдэл, зээлийн борлуулалт ба авлага, зардал, өдрийн орлого ба цэвэр ашгийн тайлан, олон салбар, олон худалдагчийг нэг апп дээр хийнэ. 1–2 салбар сард 19,900₮.
Одоогийн хязгаарлалт: И-баримт автоматаар илгээх холболтгүй тул НӨАТ-ын баримтыг тусад нь гаргах шаардлагатай.
Хар дэвтэрийг ашиглаж эхлэх
Аппаа татаж бүртгүүлээд бизнесийнхээ төрлийг (дэлгүүр эсвэл авто засвар) сонгоно. Асуух зүйл байвал 93363393 дугаарт залгаарай.
Холбоотой
Шинэчилсэн: 2026-11-07